Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна

10-р сарын 18, 2024 - 09:55
2 сарын өмнө
 0  11
Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. "Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг  10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.


Аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.

Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж, хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна.  Иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.


 

Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow