Ш.Энхийн-Од шинэ багийнхаа хамтаар анхны ялалтаа авлаа

11-р сарын 7, 2023 - 16:16
1 жил өмнө
 0  27
Ш.Энхийн-Од шинэ багийнхаа хамтаар анхны ялалтаа авлаа

 Ш.Энхийн-Од шинэ багийнхаа хамтаар эхний ялалтаа байгууллаа. “NCAA”-ийн сагсан бөмбөгийн 2023-2024 оны улирлын нээлтийн тоглолтууд болж, Сан-Францискогийн их сургуулийн Донс баг талбайдаа Бетесда их сургуулийн багийг 128-59 гэсэн харьцаатай илт давуу хожжээ. Тус тоглолтод Ш.Энхийн-Од 13 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 11 оноо, долоон ашигтай дамжуулалт, таван самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Энэ жил 21 нас хүрсэн Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц өнгөрсөн зун NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч эцсийн мөчид шийдвэрээ буцаан сургуулиа сольсон билээ. Тэрбээр их сургуулийнхаа эхний жил Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн юм. Түүнд олон сургууль санал тавьсан ч монголчууд ихтэй Сан Франциско хотын их сургуулийг илүүд үзсэн аж.

Сан Франциско Донс багийн дараагийн тоглолт ирэх Баасан гаригт Сэйнт Францис Ред Флаш багийн эсрэг болно.

Share:
27

like

dislike

love

funny

angry

sad

wow