Тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй

11-р сарын 7, 2023 - 15:25
1 жил өмнө
 0  22
Тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй

Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглодог. Хөдөлмөрийн яамнаас дээрх хугацаанд тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа газрын мэдээллийг 108 болон 102 дугаарт ирүүлэхийг уриаллаа. Уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 онд тогтоол гаргаж, тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан тэмцээн зохион байгуулахыг хоригложээ.

ГССҮТ-өөс мэдээлснээр өнгөрсөн оны эхний долоон сард 76 хүүхэд хурдны мориноос унаж бэртсэн бол энэ оны эхний зургаан сарын байдлаар нийт 620 хүн мориноос унаж гэмтсэнээс 28 нь хурдны мориноос унажээ.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow