Мэргэжлийн сүмог МОНГОЛЧУУДЫН АНХААРАЛД дахин авчирсан ЗУРГАА ДАХЬ ИХ АВАРГА Хошёорюү С.Бямбасүрэн

Мэргэжлийн сүмо бөхийн хацу башё өндөрлөхтэй зэрэгцээд монголчуудын сүмогийн омогшил дахин сэргэв.
Сүүлийн өдрийн барилдааны эцсийн мөчид 3 бөхийн хооронд нэмэлт барилдаан гарсан юм. Нэмэлт барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн адил даваа унаатай байсан Кинбозан, Охо нарыг давснаар 12 даваа 3 унаатайгаар түрүүллээ. Монголчууд дахин нэг сүмогийн их аваргатай боллоо.
Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугарын хүү Хошёорюү С.Бямбасүрэн хацу башёд түрүүлж, мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх их аварга буюу Монгол аварга нарын залгамж зургаа дахь нь аварга болж байна.
Асашёорю анхны түрүүгээ авахад монголчууд ихэд баярлаж, Монголоор бөөн шуугиан болж байлаа. Энэ цаг мөчөөс эхлэн бүх сувгаар сумогийн тэмцээнийг дамжуулж, хүн бүр үзэх болсон. Тухайн үед Монголоос өөр ямар ч гадаад хүн тийм амжилтад хүрээгүй байсан. Сумогийн аваргууд Монголын бахархал, амжилтын бэлгэдэл болсон. Мөн Асашёорю Акинори хөвгүүдийн хувьд жинхэнэ баатар, үлгэр жишээ нь болсон. Тэгвэл Ёкозуна цолны болзлоо хангасан С.Бямбасүрэн Ёкозуна цолтойгоор гуравдугаар сард барилдаж, дүү Д.Сэржбүдээгийн хүү С.Лувсангомбо мэргэжлийн сумод барилдаж эхлэх нь гэдэг чимэгтэй мэдээ монголчуудыг мэргэжлийн сүмод дахин анхаарал тавих шалтаг шалтгаан болж байна.






