Сэтгүүлч Б.Ганчимэг"Hero"-гийн найруулагч Б.Баатарыг шүүхэд өгнө
Зууны мэдээгийн мэдээллийн төвд өнөөдөр 12.00 цагаас сэтгүүлч Б.Ганчимэг мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр, “Hero”-ийн найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар Иргэний шүүхэд хандаж буйгаа мэдэгдэх юм байна. Найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн зочинтойгоо хийсэн ярилцлагыг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр тeлeвизүүдээр цацаж, сэтгүүлчийг ажлын нэр төр, сэтгэл санаагаар хохироосон тул Иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагааа мэдэгдэж байгаа юм.