13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаагийн албан хаагчдын хэргийг Улаанбаатарт татаж авч шалгахаар болжээ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гараад буй. Уг хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий сайд үүрэг өгч, хэрэгт холбогдсон алба хаагчдыг баривчлахаар болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр албан хаагч нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна. Мөн аймгийн цагдаагийн газрын дотоод шалгалтаар урьдчилсан байдлаар тогтоогджээ. Улмаар энэ хэргийг Улаанбаатар хот дахь Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хэргийг шилжүүлж шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Охинтой бичсэн чат, дуудлага гэх зэрэг олон нотлох баримтаар эл үйл явдал гэрчлэгдэж байгааг эх сурвалжууд хэлж байгаа аж.