"Aqua garden"-д холбогдох хэргийн шүүх хурал болно

8-р сарын 30, 2023 - 12:54
1 жил өмнө
 0  17
"Aqua garden"-д холбогдох хэргийн шүүх хурал  болно

Нийтийн эрх ашгийг зөрчиж, усны сан бүхий газарт үерийн эрсдэл үүсгэж баригдаж буй "Авлига хороолол" гэх хотхоны барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг нураах захирамжийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан. Гэвч хууль эрхзүйн хүрээнд тус барилгын ажил нь зөрчилгүй учир ашиглалтад оруулна гэдгийг тус компанийн удирдлагууд өнгөрсөн Баасан гаригт мэдэгдсэн.

“Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлох тухай” 6399 дүгээр захирамжийг гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргагч Б.Энхмаа, М.Оюун-Эрдэнэ, М.Амаржаргал, Б.Дэлгэрцэцэг, Б.Эрдэнэсайхан, С.Тэгш-Ерөөлт, Б.Батдорж, А.Алтаншагай, А.Солонго, Ө.Зоригт, Г.Түмэнбаярын өмгөөлөгч Б.Баяраа нарын гомдлоор өнөөдөр /2023.08.30/  хэлэлцэхээр болсон байна. Өнөөдөр 13.30 минутад тус хэргийг хэлэлцэх тов гарчээ.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow