Реппер ThunderZ: Чи бусдыг дээрэлхэж байхад хараад инээж байгаа бол тэр дээрэлхэж байгаа хүүхдээс долоон дор

4-р сарын 5, 2024 - 07:35
9 сарын өмнө
 0  171
Реппер ThunderZ:  Чи бусдыг дээрэлхэж байхад хараад инээж байгаа бол тэр дээрэлхэж байгаа хүүхдээс долоон дор

Реппер ThunderZ: Гадуурхал дээрэлхэлт бол үе үе гарч ирээд мартагддаг сэдэв. Их сургууль гэхээс илүү арван жилийн сургуулиас эхлэх хэрэгтэй. Уг суурь нь тэнд тавигддаг. Модыг угаас нь сугалдаг. Та нар санаж байгаа бол байж байгаад л Facebook дээр нэгнийгээ дарамталсан алгадсан охидуудын бичлэг явж байдаг. Тэгээд ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Нөгөө дээрэлхүүлсэн охин нь л нүүр царай нь ч гараад хохироод хоцордог. Эрэгтэй хүүхдүүдийг бол бүр тоох ч үгүй. Эр юм байж сүртэй юм гэнэ.


Сэтгэл санаа тогтворгүй өсвөр насанд байгаа хүүхдүүд ийм зүйлийг хүндээр хүлээж авч наашлаад нийгмээс зугтаж, цаашлаад амиа хорлох ч зөндөө гэж байгаа. Тэгээд гадуурхал нь ганц цохиж нүдэхийг хэлэхгүй. Царай зүсээр нь, өмссөн хувцасаар нь, амьдардаг орчин газраар нь, бүр хуцвал сонсдог дуугаар нь явагдана. Хувийн сургуулийнх өөр гадуурхал, улсын сургуулийнх өөр гэж байгаа. Цаг үе өөр болоод байдаг аль дээр үед намайг багад байсан юм одоо хүртэл байгаад байгаа нь гутмаар. Сошиал дээр бол бүр дураараа нүүрээ нууж байгаад нэгнээ элдвээр хэлнэ, хараана. Хүүхдүүдээ та нар хэнийг ч юу гэж ч хэлэх эрхгүй. Эцэг эх чинь тэр хүүхдийн эцэг эхээс илүү мөнгө олдог байлаа гээд чи тэрнээс илүү гэсэн үг биш. Нэг л өдөр хүний амьдрал эргэдэг. Хүчгүй байсан нь чамаас хүчтэй болж, ядуу байсан нь чамаас мөнгөтэй болно. Цаг цагаараа байдаггүй юм. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхэдтэйгээ ярилц! Хичнээн сайн хүмүүжүүлсэн байлаа ч өөр хүмүүжилгүй хүүхэдтэй цуг сурч л байгаа. Хүүхдээ ажигла. Анхаарал хандуул. Дээрэлхдэг хүүхдэд хандаж хэлэхэд чи хүн дээрэлхлээ гээд огтхон ч cool догь харагддаггүй шүү. Тэр хүүхдийн амьдралаар нь амьдарч үзээгүй бол амаа татаж яв. Одоо тэглээ ч ухаантай боловсон хүн моодонд ордог болсон. Дээрэлхүүлдэг хүүхдэд хандаж хэлэхэд чи хүнд хэлснээрээ хулчгар болохгүй.


Дуугүй байснаараа л хулчгар болно. Спортоор хичээллэж дасгал хий. Хүчтэй бай. Өөрийгөө илэрхийл. Даван туул. Сошиал бол хийсвэр зүйл. Битгий тоо! Дээрэлхэлтийг харж байгаа хүүхдэд хандаж хэлэхэд чи бусдыг дээрэлхэж байхад хараад инээж байгаа бол тэр дээрэлхэж байгаа хүүхдээс долоон дор. Чи тэр дээрэлхэгч хүүхдийг өөгшүүлж гоё юм хийж байна гэж мэдрүүлж байна гэсэн үг. Тэрний оронд өмөөр хамгаал! Сайн талд нь зогс! Дээрэлхэж гадуурхаж байгаа хүүхдийг би боль гэж хэлэхээс илүү дээрэлхүүлж байгаа хүүхдэд тэмц! гэж хэлнэ.

Share:
171

like

dislike

love

funny

angry

sad

wow