"Монгол арт" галерейн хамт олон Дэжон олон улсын арт шоунд оролцов
БНСУ-д зохион байгуулсан "DIAS-KOREA-2023” Дэжон олон улсын арт шоу 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр амжилттай нээлтээ хийлээ. Энэ арт шоунд АНУ, ОХУ, Герман, Франц, БНХАУ, Тайланд, Вьетнам, Монгол, Солонгос зэрэг 10 гаруй улсын 90-ээд уран бүтээлч, нийт 2000 гаруй гишүүн уран бүтээлчид бүтээлээрээ оролцжээ. Монголын уран бүтээлчид эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн байна.
Монгол Улсаас "Mongol Art Gallery" тус наадамд хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач Д.Булгантуяа /Bulgantuya Dechindorj/ болон МУЭ-ийн гишүүн зураач Г.Ариунболд нарын 20 гаруй бүтээлээр оролцжээ.