Такерүфүжи 13:2 даваатай түрүүлснээр Эзэн хааны цомыг анх удаа хүртлээ

3-р сарын 24, 2024 - 21:35
9 сарын өмнө
 0  143
Такерүфүжи 13:2 даваатай түрүүлснээр Эзэн хааны цомыг анх удаа хүртлээ

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё  өндөрлөлөө. Энэ сарын тэмцээнд маэгаширагийн 17-гоос эрэмбэтэй барилдсан Такерүфүжи 13:2 даваатай түрүүлснээр Эзэн хааны цомыг анх удаа хүртлээ.


Тэрбээр дээд зиндаанд анх дэвшихдээ түрүү булаасан юм.  Ийм тохиолдол хамгийн сүүлд 1914 онд болж байж. Харин монгол бөхчүүдийн хувьд Харү башё халгаатай байлаа. Тэмцээн эхлэхээс Хокүсэйхо Э.Даваанинж сүмог нэг мөсөн орхиж, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртэлийн улмаас тэмцээнийг өнжиж, озеки Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Рога А.Амарсанаа нар качикоши хийж чадсангүй. Харин озеки Хошёорюү С.Бямбасүрэн 11:4 даваатай башёг өндөрлүүлэв.

Share:
143

like

dislike

love

funny

angry

sad

wow