Emotion хамтлагийн экс гишүүн Т.Солонго: Сайхан гэхээсээ илүү гунигтай аймшигтай он жилүүд

4-р сарын 5, 2024 - 07:16
9 сарын өмнө
 1  1782
Emotion хамтлагийн экс гишүүн Т.Солонго: Сайхан гэхээсээ илүү гунигтай аймшигтай он жилүүд

Дуучин И.Мишээл үүсээд буй асуудалд өөрийн цахим хуудсаараа тайлбар өгчээ. Тэрбээр “Миний бие И.Мишээл нь Ц.Сарнай( Sweetymotion хамтлагийн дуучин) Б.Чинбат( МУГЗ) гэх хүмүүстэй 7,8 жилийн амьдралаа үрээд, сэтгэл санаа, мөнгө төгрөгөөрөө хохироод эцэст нь хамтран ажиллахаа больсон нь үнэн хэмээн тэдний  авир ёс суртахуунгүй байдлын талаар зориг гарган өчигдөр олон нийтэд мэдээлэв.


Монголын  үлгэр жишээ нэгэн гэр бүлийн талаар санаанд багтамгүй зүйлс дэлгэсэн нь  итгэхэд бэрх байв. Харин И. Мишээлийн үгийг  "батлах" шиг Emotion  хамтлагийн экс гишүүн Т.Солонго "Дүү минь зоригтой байгаараа хэмээгээд Б.Чинбатын талаар ийн цахим хуудсаараа  мэдээлсэн юм. Тэр хэлэхдээ "Танил түүх байх чинь вэ. Emotion хамтлагт орж, хамт амьдарч, ажиллаж байсан сайхан гэхээсээ илүү гунигтай аймшигтай он жилүүд нүдний минь өмнүүр өчигдөрхөн болсон үйл явдал шиг дурайж байдаг шүү. Дүү минь хүчтэй зоригтой байгаарай. Юунаас ч битгий айгаарай.


 Улам эрч хүчтэйгээр олон сайхан уран бүтээл хийгээрэй" хэмээжээ. 

Share:
1782

like

dislike

love

funny

angry

sad

wow