Путины Хойд Солонгост хийж буй 24 жилийн дараах төрийн айлчлал эхэллээ

6-р сарын 18, 2024 - 09:45
6 сарын өмнө
 0  105
Путины Хойд Солонгост хийж буй  24 жилийн дараах төрийн айлчлал эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 24 жилийн дараа Хойд Солонгост албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалыг угтан Хойд Солонгосын талтай төлбөр тооцооны систем хөгжүүлэхээ мэдэгджээ.


Айлчлалын үеэр талууд аюулгүй байдлын гэрээ байгуулж магадгүй байгааг Путины гадаад бодлого хариуцсан зөвлөх мэдэгджээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилсан юм.  Путин өнгөрсөн 70 жилийн хугацаанд ОХУ болон Хойд Солонгос найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлснийг онцлоод "Барууны хяналтгүй худалдаа, төлбөр тооцооны шинэ механизмыг боловсруулна" хэмээн захидалдаа бичсэн байна. Дайны тал дээр ОХУ-ыг дэмжиж байгаад талархлаа илэрхийлээд "АНУ-ын шахалт"-ийг үл харгалзан Пёняны талд зогсохоо амлажээ.


Хойд Солонгост хийж буй Путины айлчлал 24 жилийн дараа өнөөдрөөс эхэлж буй бөгөөд хоёр өдрийн турш үргэлжлэх юм байна. 

Share:
105

like

dislike

love

funny

angry

sad

wow