Усанд живж байсан хоёр хүүхдийг авараад 19 настай залуу өөрөө энджээ
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг “Ерөө” голын усанд живж байсан бага насны хоёр хүүхдийг аварсан иргэн өөрөө энджээ.
Энэ тухай дуудлагыг 06.16-ны өдрийн 11:24 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид иргэн Б /19 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, анх осолдсон газраас болон эргээсээ 3.5 метр зайд, 3 метрийн гүнээс цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлжээ.