Путин өөрийнхөө хэрэглэдэг тансаг зэрэглэлийн Aurus машины хувилбараа Ким Жон Унд бэлэглэжээ
Владимир Путин Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд Орост үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн машин бэлэглэжээ. Пёньяны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл уг лимузин машиныг удирдагчийн ахлах туслахууд ням гарагт хүлээж авсан тухай мэдээлжээ. Дараа нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэхүү бэлгийг Ерөнхийлөгч В.Путины өөрийнх нь хэрэглэдэг тансаг зэрэглэлийн Aurus машины хувилбар гэж тодотголоо.
Дэлхий нийтийн зүгээс эдийн засгийн хориг хэмжээнд оруулаад буй хоёр орон ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд довтолсоноос хойш илүү нягт харилцаатай болсон. Умард Солонгос Орост дайнд ашиглах их буу, пуужин, баллистик пуужин нийлүүлж байгаа гэж өрнөдийн орнууд үздэг.