Шатахууны хангамжийн талаар ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр байгуулна

2-р сарын 21, 2024 - 17:31
10 сарын өмнө
 0  21
Шатахууны хангамжийн талаар ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр байгуулна

АИ-92 шатахуун тасалдаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ дагуу тодруулахад, "2024 оны хоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 48 мянган тонн орчим АИ-92 импортоор орж ирээд байна" гэж АМГТГ мэдэгдсэн юм.

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллах үеэрээ тус улсын Эрчим хүчний яамны удирдлагуудтай уулзжээ.

Уулзалтаар ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж буй шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар байгуулах хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцсэн байна.

Тус хэлэлцээр байгуулагдсанаар ОХУ-аас манай улсад нийлүүлж буй шатахууны экспортод тус улсаас ямар нэгэн хориг тавигдахгүй байх чухал ач холбогдолтой юм.

Одоогоор талууд хэлэлцээрийн төсөл дээр харилцан санал солилцон ажиллаж байна хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow