16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүй live инстаграмд хийхийг хориглоно

4-р сарын 10, 2025 - 08:58
3 өдрийн өмнө
 0  8
16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүй live инстаграмд  хийхийг хориглоно

Инстаграмд 16-гаас доош насны хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр live буюу шууд дамжуулалт хийхийг хориглохоор боллоо. Америкийн Meta компани нийгмийн сүлжээний платформуудыг нь ашиглаж буй хүүхдүүдэд зориулсан аюулгүй байдлын шинэ арга хэмжээнүүдээ танилцуулах үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Мөн Facebook, Messenger дээр 18-аас доош насны хэрэглэгчдэд зориулсан хамгаалалтын арга хэмжээнүүдийг өргөжүүлж байгаагаа мэдэгджээ. Сүүлийн үеийн өөрчлөлтүүд нь хамгийн эхэнд АНУ, Их Британи, Канад, Австралийн хэрэглэгч хүүхэд, залууст хүрэх бол цаашлаад дэлхий дахинд хүрэх юм байна.

Share:
8

like

dislike

love

funny

angry

sad

wow