Сарны хэлтэрхий байж болохуйц биетийг дэлхийн мантийн давхаргаас илрүүлснээ зарлалаа

11-р сарын 4, 2023 - 14:05
1 жил өмнө
 0  54
Сарны хэлтэрхий байж болохуйц биетийг дэлхийн мантийн давхаргаас илрүүлснээ зарлалаа

Хятад болон АНУ-ын хамтарсан эрдэмтдийн баг сарны хэлтэрхий байж болохуйц хоёр том биетийг дэлхийн мантийн давхаргаас олж илрүүлсэн гэдгээ зарлалаа. 


Тэдний таамгаар 4.5 сая жилийн өмнө ангарагийн хэмжээтэй нэгэн гараг анх бүрэлдэн тогтож байсан дэлхийтэй мөргөлдөж, түүнээс үсэрсэн хэлтэрхий дэлхийн дагуул буюу сар болж, зарим үлдэгдэл нь дэлхийн мантийн давхаргад үлдсэн байж болно гэж үзэж байгаа юм. Хоёр биетийн нэг нь Африк тивийн газрын гүнд, нөгөөх нь Номхон далайн царцдасын гүнд байгааг илрүүлсэн байна. Эдгээр биет нь дэлхийгээс илүү сарны гадаргуугаас олддог чулуулагтай төстэй бүтэцтэй, төмрөөр баян, эргэн тойрны мантийн давхаргын чулуулгийг бодвол хүнд, хатуу шинж чанартай юм байна.


Судалгаа бүрэн батлагдвал дэлхийн гүнийг илүү сайн танихад тусалж, дэлхий 4.5 тэрбум жилийн турш хэрхэн хувьсаж өөрчлөгдсөнийг олж мэдэн, цаашлаад нарны аймгийг илүү танин мэдэхэд түлхэц болно гэж үзэж буй юм. 

Share:
54

like

dislike

love

funny

angry

sad

wow