Псковын нисэх буудал руу дроноор халдах үед Ил-76 хоёр онгоц шатжээ
Наймдугаар сарын 30-нд шилжих шөнө Оросын Псков хотын нисэх буудал руу дроноор халдсан. Псковын нисэх буудал руу дроноор халдах үед тус буудлын нутаг дэвсгэр дээр байх хорооны зэвсэглэлд байдаг цэргийн тээврийн Ил-76 хоёр онгоц гэмтсэн талаарх мэдээлэл гарч байсан. Энэ мэдээллийг ОХУ-ын Онцгой байдлын яамны орон нутаг дахь удирдах газар баталсан байна. Тус газрын мэдээлснээр, дроны халдлагын улмаас Ил-76 хоёр онгоц шатжээ.