Балбад болсон газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 157 хүрлээ
Балбын баруун хойд нутгийн алслагдсан хэсэгт газар хөдлөлт болж, олон барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 157-д хүрлээ. АНУ-ын Геологийн албаны (USGS) мэдээлснээр газар хөдлөлт 5.6 магнитудын хүчтэй байсан бөгөөд Балбын Жумла хотоос 42 км-ийн зайд (26 миль орчим) Карнали мужид болсон байна.
Хүчтэй чичиргээ Балбын нийслэл болон хөрш Энэтхэгийн хотууд, тэр дундаа Дели хотод мэдрэгджээ. Балба нь газар хөдлөлтийн идэвхжил өндөртэй Гималайн нуруунд оршдог. 2015 онд тус улсад хоёр удаа аймшигт газар хөдлөлт болж, 9000 хүн нас барж, 22 мянга гаруй хүн бэртэж, 800 мянга гаруй байшин барилга нурж, эвдэрч байв. Балбын Ерөнхий сайд Пушпа Камал Дахал газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийг нэн яаралтай зорьжээ .
Олон нийтийн сүлжээ Х (хуучнаар Твиттер) дээр тэрээр иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсонд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, аюулгүй байдлын албанд яаралтай аврах, тусламж үзүүлэх ажлыг эхлүүлэхийг тушаасан гэж мэдэгджээ.