Ой 4 сартай хүүхдээ баяр тэмдэглэж яваад осгоход хүргэсэн ээжид хариуцлага тооцоно
Дархан-Уул аймгаас найзындаа ирсэн ээж нь Цэргийн баяр тэмдэглэн архидан согтуурч, үргэлжлүүлэхээр гарахдаа хүүг гэрт нь ганцааранг нь үлдээж, хүү сэрээд ээжийгээ хайн гадаа гарч, тэндээ осгосон байдалтай байхыг олсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Хүүг Баянзүрх дүүргийн Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн төвд аваачихад хүү амьгүй, зүрх нь зогссон байдалтай байсныг тус төвийн Хүүхдийн тасгийн арав гаруй эмч сувилагч хоёр цаг гаруй ажиллаж байж хүүгийн амийг аварсан. Анх эмнэлэгт ирэхдээ хүүхдийн зүрх нь зогссоноос гадна осголтын байдалтай ирсэн. Эмч нар сэргээх бүхий л арга хэмжээг авч ажилласнаар хоёр цагийн дараа ухаан орсон байдаг. Өдгөө хүүгийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Эх нялхсын эрүүл мэндийн төвд шилжүүлжээ. Харин ээжид нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн аль нэгээр арга хэмжээ авна гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж байна.