Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас хоёр хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртжээ

Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийслэлийн долоон дүүрэг, 19 аймгийн 32 суманд аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлага бүртгэгджээ. Тухайн дуудлага мэдээллийн дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, хоёр иргэний амь насыг авран хамгаалсан байна. Түүнчлэн гамшиг, аюулт үзэгдлийн улмаас хоёр хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртжээ.
Нийт дуудлагын 51 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, найм нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ.






