Осолд орсон иргэнийг ОБЕГ-ын 111 дүгээр ангийн нисдэг тэргээр Улаанбаатарт авчирна
Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч осолд орсны улмаас биеийн байдал нь хүнд байгаа юм. Энэ тухай мэдээллийн дагуу ар гэртэй нь холбогдож, ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас маргааш өглөө 08.30 цагт нисдэг тэрэг нисгэхээр болсныг дуулгалаа. Хоёр талын нислэгийн нийт хугацаа 7 цаг гаруй үргэлжлэх юм. Иймд өнөөдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзсэн байна. Тийм учир маргааш явж авчирахаар болжээ.