Вьетнамын хамгийн том санхүүгийн луйврыг зохион байгуулагчийг цаазаар авахаар төлөвлөж байна
Вьетнамын прокурорууд тус улсын түүхэнд гарсан хамгийн томоохон санхүүгийн гэмт хэргийг зохион байгуулагч Чыонг Ми Ланд цаазын ял төлөвлөснөө танилцууллаа. Үл хөдлөх хөрөнгийн Van Thinh Phat компанийн эзэн Чыонг улсад 20 тэрбум долларын хохирол учруулсан нь Вьетнамын ДНБ-ний таван хувьтай тэнцэж байна.
"Чыонг өөрийн гэм бурууг хүлээгээгүй. Хэргийн үр дагавар нь ноцтой бөгөөд нөхөгдөшгүй учраас Чыонгийг хатуу шийтгэн нийгмээс зайлуулах ёстой" хэмээн прокурорын мэдэгдэлд өгүүлжээ.
Дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл шүүх хурал нь үргэлжлэх уг хэрэг өөр 85 хариуцагчтай.
Мөрдөн байцаалтаар Чыонг өөрийн итгэмжит төлөөлөгчдийн хяналтад байсан Сайгоны арилжааны банкнаас мөнгө гаргуулж, хуурамч компаниудад зээл олгон хуурамч үнэт цаас гаргаж байжээ.