Осол болсон газрыг УЕП, Тагнуулын удирдлага нь наймаалцсан гэдэг мэдээлэл байдаг
Манай захиалагчдын жагсаалтад нэгдээрэй, хамгийн сүүлийн үеийн мэдээ, шинэчлэлт, тусгай саналуудыг шууд ирсэн имэйл хайрцагтаа аваарай
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр "Нийтийн тээвэр ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Даваа гаригаас хичээл сургууль эхэлнэ, дугаарын хязгаарлалт зогсоно, ирэх долоо хоногоос тэг зогсолт эхэлнэ. Хот дотуураа аюултай ачаа бараа тээвэрлэдэг, тэр бүү хэл төмөр замаараа хот дотуураа аюултай тээврийг хийдэг. Маш ойрхон олон орон сууцны хорооллууд, барилгууд үйлчилгээний төвүүд шахаж барьсан. Тойрог замын асуудлыг ярилаа, шийдье гэтэл газрын асуудал хүндрэлтэй. Нийслэл хот маань дарьтай торх шиг байна. Уг үндэс нь газрын асуудлаас эхлээд явсаар байгаад авлига дээр очиж байна. Газрын авлига олон жилийн асуудал. Сүүлийн 20 жилийн асуудлаас болж Улаанбаатар хот хэн ч гарч ирээд шийдэх боломжгүй төвшиндөө хүрч, чинээндээ тулсан байна.
Асуудлын уг шалтгаан нь авлига, газар олголт. Тийм учраас иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд, авлигатай тэмцэх Засгийн газрын бодлого, Ерөнхий сайдын бодлогын хүрээнд парламентын төвшинд нийслэл Улаанбаатар хотын газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, Түр хороог Хууль зүй дотоод хэргийн сайд ахалж ажиллах чиглэлийг өглөө" гэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.
-Түр хороо байгуулж, сонсгол зохион байгуулах асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар шийдвэрлүүлнэ гэсэн үг үү?
-УИХ-ын хаврын ээлжит бус чуулган хуралдуулах байх. Энэ үеэр Түр хороо байгуулах асуудлыг шийдвэрлүүлнэ. Ерөнхий сайд Түр хороог Хууль зүйн сайдаараа ахлуулъя гэдэг улс төрийн шийдвэрээ гаргаж, УИХ -ын даргад хандахаар болсон гэсэн үг.
-Сая гал гарсан газар орчим нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газарт хамаардаг гэсэн мэдээлэл бий. Танд энэ талаар мэдээлэл бий юу. Энэ газрыг хаанаас хувийн хэвшлүүдэд олгосон юм бол?
-Мэдэж байгаа. Хүний өөрийнгүй юм болсон, хэсэгчилж зарсан тэр хавийн газрыг. Энэ бас миний тойрог. Би бас тодорхой мэдээлэлтэй байдаг. Улсын ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын ерөнхий газрын удирдлага нь энэ газрын наймаанд оролцсон гэдэг мэдээлэл байдаг.
3-р сарын 21, 2023 302
3-р сарын 10, 2023 274
3-р сарын 9, 2023 197
2-р сарын 17, 2023 554
Нийт санал: 47
ЗөвНийт санал: 55
Тийм