Нүүрсийг тн 200$ гэж бодвол 1.6 тэрбум$ аль хэдийнээ халаасалжээ
Монгол Улсын Засгийн газарын ил болгосон нууцлал бүхий 38 гэрээнээс 32 нь Бодь Интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээ байна. 2020-2022 оны хооронд ЭТТ ХК-тай Бодь Интернэшнл ХХК дангаараа нүүрс худалдах, худалдан авах хоёр гэрээг байгуулсан байх бөгөөд энэ нь Богдхан төмөр замын санхүүжилт болон Тавантолгой Гашуунсухайт төмөр замын санхүүжилтийн гэрээ аж.
Эл хоёр гэрээгээр нийт 22 сая тонн нүүрсний гэрээ байгуулжээ. 2023 он хүртэл 8.2 сая тонн нүүрсний нийлүүлж экспортолжээ. Тэгвэл одоогоор Бодь Интернэшнл ХХК-тай байгуулсан хоёр гэрээнээс 14 сая тонн нүүрсний үлдэгдэлтэй байгаа гэнэ.
Эдийн засагч Р.Даваадорж хэлэхдээ "Бодь групп дангаараа 22 сая 505 мянган тн нүүрсний гэрээ хийсэн бөгөөд 8.2 сая тн аль хэдийнээ гаргаж амжсан байх юм. Нүүрсийг тн 200$ гэж бодвол 1.6 тэрбум$ аль хэдийнээ халаасалжээ. Барьсан төмөр зам нь мухар. Монголын ард түмнийг ингэж доромжлох эрх хэнд байна" хэмээжээ.

