Н.Мишигдорж: Амь насаа эрсдэлд оруулахаас нь сэргийлж хоёр жолоочийг баривчилсан

1-р сарын 25, 2024 - 17:26
11 сарын өмнө
 0  140
Н.Мишигдорж: Амь насаа эрсдэлд оруулахаас нь сэргийлж хоёр жолоочийг баривчилсан

Засгийн газрын хуралдаанд оролцсон Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга Н.Мишигдорж мэдээлэл хийлээ. Тэрээр "Осол гаргасан хоёр жолоочийг шүүхийн зөвшөөрөлтэйгөөр 48 цагийн хугацаатай баривчилсан. Ослын улмаас гурван хүний амь нас хохирсон, 10 хүн бэртэж гэмтсэн, орон сууц галд өртсөн, их хэмжээний хохирол учирсан, сэтгэл санааны байдал тогтворгүй, бусдын болон өөрсдийн амь насанд хохирол учруулж болзошгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, прокурорт мэдэгдэн, шүүхийн зөвшөөрөлтэйгөөр хоёр жолоочид арга хэмжээ авсан.

Хэргийн газарт цагдаагийн байгууллагын 89 мөрдөн байцаагч ажиллуулсан. Хэргийн газрын үзлэг шалгалт өчигдөр дууссан тул өнөөдрөөс мэдүүлэг авах, байцаалт авах, бусад нотлох баримтыг цуглуулах ажиллагаа эхэлж байна. "Дашваанжил" компани буруутай юу, буруугүй юу. Хоёр жолооч осолд буруутай юу, буруугүй юу гэдэг бүх асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллаж байна" гэлээ.

Share:
140

like

dislike

love

funny

angry

sad

wow