О.Сийлэгмаа сайдын саналаас татгалзаж, буцаад очихоосоо айж байна
О.Сийлэгмаа сайдын саналаас татгалзсан байна. Тэрээр энэ талаар өөрийн цахим хаягаар дамжуулан олон нийтэд мэдээлжээ. Ингэхдээ "Сайд уучлал гуйсан нь үнэн. Уучлалт гуйсанд баярлалаа. Тэр дайны соёл байх байлгүй дээ гэж харж байсан. Ажлын санал тавьсан ч Боловсролын зээлийн санд очихоос айж байгаагаа
хэлсэн. Тэдэнтэй шүүхдэлцсэн. Одоо ч тэднээс цахимд доромжлол гүтгэлэг ирж л байна. Ажиллаж байхдаа ирүүлсэн, тайлангаа сайдад өмнө нь хүргүүлсэн. Шүгэл нэгэнт үлээсэн. Тохиролцсон зүйл байхгүй.Би салбарын сайдыг олон нийтэд хандаж, уучлалт гуйхыг хүлээж байна. Ажлын хэсэг байгуулах гэж байгаа юм байна. Би итгэхгүй л байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, Сангийн яамны буруу гэж өөрсдийг нь буруутгасан хүнтэй хамтран ажиллаад үр дүн гарах болов уу. Гэхдээ намайг л буруутгах болов уу гэж айж байна. Миний гар утас руу дугаараа нууцалсан дугаар залгахаар нь авахгүй байгаа. Ер нь их айдастай байна" гэжээ.