Хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант баг, “Овгийн тойром" гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 кмт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр /өдрийн 15:21 цагт Онцгой байдлын газарт иржээ. Улмаар дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиход малчин Э-ын бууц шатаж байсныг 22:00 цагт бүрэн унтраажээ.