Оросын царцаагдсан хөрөнгөөс 50 тэрбум долларыг Украинд тусламж болгож өгнө

6-р сарын 14, 2024 - 09:57
6 сарын өмнө
 0  58
Оросын царцаагдсан хөрөнгөөс 50 тэрбум долларыг Украинд тусламж болгож өгнө

Долоогийн бүлгийн орнуудын төрийн тэргүүн нар Оросын царцаагдсан хөрөнгөөс Украинд 50 тэрбум доллар олгохоор тохиролцжээ.


Тус бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Италийн Пуглиа хотноо эхэлж байна. 2022 онд ОХУ-ын арми Украинд довтолсоны дараа Европын холбоо болон Долоогийн бүлгийн орнууд Оросын 325 тэрбум долларын хөрөнгийг битүүмжилсэн юм. Царцаагдсан хөрөнгө нь жилд 3 тэрбум орчим ам.долларын хүү авчирдаг аж. Долоогийн бүлгийн төлөвлөгөөний дагуу энэ мөнгийг олон улсын зах зээлээс Украины иргэдэд олгосон 50 тэрбум долларын зээлийн хүүг төлөхөд зарцуулна.  Хэдийгээр дээрх мөнгө оны эцэс хүртэл орж ирэхгүй ч Украины дайны хүчин чармайлт, эдийн засгийг дэмжих урт хугацааны шийдэл гэж үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэвлэлийн бага хурал дээр  "Энэ мөнгийг Украины төлөө зарцуулж, Ерөнхийлөгч В.Путинд бид ухрахгүй гэдгээ дахин сануулах болно. Тэр биднийг хагаралдуулж чадахгүй, Украиныг энэ дайнд ялах хүртэл бид хамт байх болно" хэмээн мэдэгджээ. Италид болж буй Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн Жо Байден, Володимир Зеленський нар Украин, АНУ-ын хооронд 10 жилийн хугацаатай аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурлаа.


Уг гэрээнд АНУ-аас Украинд зэр зэвсгийн болон цэргийн сургалтын тусламж үзүүлэхээр тусгасан бөгөөд Вашингтон цэрэг илгээх үүрэг хүлээгээгүй байна. 

Share:
58

like

dislike

love

funny

angry

sad

wow