Япон, Умард Солонгосын төлөөлөгчид Монголд нууцаар уулзсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэв

6-р сарын 14, 2024 - 10:06
6 сарын өмнө
 0  48
Япон, Умард Солонгосын төлөөлөгчид Монголд нууцаар уулзсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэв

Япон, Умард Солонгосын төлөөлөгчид тавдугаар сарын дундуур Монголд нууцаар уулзсан тухай Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлсэн байна.


Улаанбаатар хотын ойролцоо болсон уг уулзалтад Японы нэг улстөрч, Умард Солонгосын гурван төлөөлөгч оролцсоны нэг нь тус улсын тагнуулын ерөнхий газартай холбоотой хүн байсныг Жүнан Илбо сонин хэд хэдэн эх сурвалжаас дурдан онцлолжээ.  Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ёшимаса Хаяаши сэтгүүлчидтэй Токио хотод уулзах үеэрээ дээрх мэдээний талаар мэдэж байгаа ч “асуудлын мөн чанар”-ын улмаас ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан байна.


Share:
48

like

dislike

love

funny

angry

sad

wow