"Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ

4-р сарын 4, 2024 - 09:04
9 сарын өмнө
 0  1214
"Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ

"Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн жилүүдэд ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тарааж эхэлсэн. 2022 оны ногдол ашгийг Цагаан сарын өмнө иргэдэд олгосон. Харин одоо 2023 оны ногдол ашгийг өнөөдрөөс олгож эхэллээ. Тус компаний 2023 онд 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

УИХ өнгөрсөн намрын чуулганыхаа төгсгөлд тогтоол баталж Монгол Улсын иргэн бүрд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хуцвьцааг эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм. Үүний дагуу 3.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах ажил өнөөдрөөс эхэллээ. 

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хэвлэлийн төлөөлөгч "Компанийн 2023 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар хяналт хийж зөрчилгүй болохыг тайлагнаснаар өнөөдрөөс эхлэн 1072 хувьцааны ногдол ашиг иргэдийн дансанд орж эхэллээ.

  • 1072ш хувьцаатай бол 256,656 төгрөг
  • 1063ш хувьцаатай бол 254,482 төгрөг
  • 772ш хувьцаатай бол 184,816 төгрөг
  • 750ш хувьцаатай бол 179,550 төгрөг
  • 536ш хувьцаатай бол 128,318 төгрөг таны дансанд орно" хэмээн мэдээллээ.
Share:
1214

like

dislike

love

funny

angry

sad

wow