Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Харин бид хоёр хоёулаа шоглоом шиг тэр газарт таарсан, харц тулгарсан

3-р сарын 5, 2024 - 09:47
10 сарын өмнө
 0  2065
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг:  Харин бид хоёр хоёулаа шоглоом шиг тэр газарт таарсан, харц тулгарсан

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг "Амьдрал гэдэг их эгзэгтэй. Өнөөдөр та яаж ч явж болно, маргааш бас хэрхэн өөрчлөгдөж ч мэднэ. Муу нуухаар сайн илчил гэж би заримдаа хэтэрхий байсан нь үнээн. Намайг хэн ч яаж ч чадахгүй гэдэг өнцгөөр асуудалд хандаж цөөнгүй хүнийг ч гомдоож байсан нь үнэн. Харин хийсэн гэмт хэрэг бол үгүй. Ёсзүйн дэгэн догон алдаа бий. Засна, сайжруулна. Түүнийгээ ч ухамсарласан. Хөгжлийн банкны Ч.Отгочулууны талаар мэдээ бичиж, сүүлдээ шөнө орой бичихээр нь ундууцаж, тэр маргаан догширсоор муухай үг хэлэхэд хүргэж байв. Харин бид хоёр хоёулаа шоглоом шиг тэр газарт таарсан. Харц тулгарсан. Би гэдэг хүн яахаа мэдэхгүй байдалд орсон. Гэтэл Отгочулуун захирал Өнөрөө давгүй юу, хэрэгтэй зүйл байна уу, сэтгэлээр битгий унаарай гээд ам нээсэн. Би ч намайг уучлаарай гээд л хүний эрхэнд хоёр хүн камерын өмнө нь хальт зөрцгөөсөн. Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьсан. Яг гол буруутай этгээдүүд хариуцлагаас мултарсан. Харин гарын үсэг зурсан цөөн хүн яллагдсаны нэг нь Отгочулуу. ... Ер нь тэр газар хүний шандсыг сорьдог юм байна лээ, хүн чанар гаргаж байсанд талархлаа.

Share:
2065

like

dislike

love

funny

angry

sad

wow