Байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар авч, Цэргийн агиас тээвэрлэсэн хэрэг гарчээ

5-р сарын 7, 2024 - 09:25
8 сарын өмнө
 0  22
Байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар авч, Цэргийн агиас тээвэрлэсэн хэрэг гарчээ

Цэргийн ангиас байлдааны зориулалттай 700 ширхэг сум хууль бусаар олж авч, тээвэрлэсэн хэрэг өнгөрсөн сарын 14-нд гарчээ. Тодруулбал,


Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангиас иргэн Н нь байлдааны зориулалттай үйлдвэрлэсэн ПС загварын 700 ширхэг сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн байна. Цагдаагийн байгууллага хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.


Улмаар хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow