"Орчлон" сургуулийн сурагчдаас зөрчлийн шинж тогтоогдоогүй тул гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзжээ

12-р сарын 4, 2023 - 16:58
1 жил өмнө
 0  159
"Орчлон" сургуулийн сурагчдаас зөрчлийн шинж тогтоогдоогүй тул гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзжээ

Өнгөрсөн сард гарсан хүүхдүүдтэй холбоотой зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр/2023.12.04/ мэдээллээ.

Тодруулбал Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр тус дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Орчлон" сургуулийн сурагчдаас үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалт гарган хүүхдийн эрх зөрчигдсөн байж болзошгүй үйлдлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Шалгалтаар зөрчлийн шинж тогтоогдоогүй тул гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан байна.

Мөн сарын 25-нд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын тоглоомын талбайд өсвөр насны 20 орчим хүүхдүүд зодолдсон үйлдэл тогтоогдоогүй тул зөрчлийн шинжгүй гэж шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн эрхийг зөрчсөн 49 иргэнд 14,700, 000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 147 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулсан байна.

Share:
159

like

dislike

love

funny

angry

sad

wow