Дүнжингаравын осолд өртсөн 207 байрыг ӨНӨӨДРӨӨС буулгаж эхэлжээ

9-р сарын 3, 2025 - 13:05
3 цагийн өмнө
 0  11
Дүнжингаравын осолд өртсөн 207  байрыг  ӨНӨӨДРӨӨС буулгаж эхэлжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд өнгөрсөн оны нэгдүгээр сард шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцэн шингэрүүлсэн хийн дэлбэрэлт болсон. Энэ үеэр Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр өртөж, оршин суугчид нь орон сууцандаа амьдрах боломжгүй болж өнөөдрийг хүртэл түрээсийн байраар амьдарч байгаа.


Тус байрыг дахин засварлахгүй нурааж дахин шинээр барих Нийслэлийн Засаг даргын захирамж энэ оны нэгдүгээр сард гарсан байдаг. Барилгыг буулгахад 2.4 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж, шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахаар болсон. Шинээр барихад 12 тэрбум шаардагдах бөгөөд уг барилгыг өнөөдөрөөс буулгаж эхэллээ.


Share:
11

like

dislike

love

funny

angry

sad

wow