18 нас хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн цахилгаан дугуй унаж болно

9-р сарын 2, 2024 - 13:42
4 сарын өмнө
 0  64
18 нас хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн цахилгаан дугуй унаж болно

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унавал 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгоно гэдгийг мэдээллээ.


Замын хөдөлгөөний дүрэмд насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унахыг хориглосон байдаг. Цахилгаан дугуй А ангилалд багтдаг учраас 18 нас хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн цахилгаан дугуй унахыг сануулж байна.  Мөн10-14 насны хүүхэд явган хүний зам болон зориулалтын унадаг дугуйн зам дээр зорчих бол 14 наснаас дээш насныхан унадаг дугуйн зам, авто замын баруун хөвөөгөөр зорчино. Мөн 16-гаас дээш насныхан мопидоор зорчих боломжтой бол цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуй унах бол А ангиллын үнэмлэх шаардаж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл унаж, бэртэж гэмтэх тохиолдол гарч байна.


Зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 50 нэгжээр торгож буй. Осол аваарт хүүхэд өртөж, бэртсэн бол гэмтлийн зэргээс хамаарч эцэг эх, асран хамгаалагчийг иргэний хариуцагчаар татах тохиолдол гарч байгаа ажээ.

Share:
64

like

dislike

love

funny

angry

sad

wow