Оны онцлох үг - хиймэл оюун ухаан

11-р сарын 2, 2023 - 06:20
1 жил өмнө
 0  12
Оны онцлох үг - хиймэл оюун ухаан

Collins англи хэлний толь бичгийг эмхэтгэгчид 2023 оны онцлох үгээр хиймэл оюун ухаан гэдэг үгийг нэрлэлээ.Сүүлийн үед хиймэл оюун ухаан хурдацтай хөгжиж, нийгмийн амьдралд улам бүр гүнзгий нэвтэрч, тэр дундаа 2022 оны сүүлчээс хүний амьд харилцааг дуурайлгасан мэдрэлийн сүлжээнүүд түгээмэл болж байна.


Хиймэл оюун ухааныг ирээдүйн технологийн хувьсгал гэж үздэг бөгөөд 2023 онд энэ талаар маш их яригдаж байна гэж толь бичгийг эмхтгэгчид мэдэгджээ. Оны онцлох үгийг сонгохдоо жилийн туршид дэлхий даяар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ном, цахим хуудсуудаар нийтлэгдсэн, мөн радио, телевизээр цацагдсан нийт 20 тэрбум гаруй үгтэй материалд дүн шинжилгээ хийсний эцэст сонгосон байна. 

Энэ оны “шорт-лист”-д мөн "neo baby"  гэдэг үгийг оруулсан бөгөөд энэ нь эцэг эхийн мөрөөр явдаг, бас амжилтад хүрсэн алдартнуудын хүүхдүүдийг нэрлэсэн үг юм. Үүнээс гадна, инфляцын үед ашиг хүртэж буй компаниудын үйл ажиллагааг илтгэсэн "Greedflation" (greed буюу сувдаг сэтгэл, инфляц гэсэн үгнээс гаралтай), байгаль орчинд ээлгүй автомашины эздэд торгууль ногдуулах, хорт утаа ялгаруулдаггүй тээврийн хэрэгслийн бүсийн Лондон дахь тэмдэглэгээг илэрхийлсэн "Ulez" гэдэг үгүүд багтжээ.


 Мөн "deinfluencing" гэсэн шинэ үгийг онцолсон байна. Энэ нь "инфлюэнсерүүд" дагагчдаа тодорхой бүтээгдэхүүнүүдээс зайлсхийхийг ятгах гэсэн утгатай аж.

"Collins” толь бичгийг эмхэтгэгчид 2022 оны "онцлох үг"-ээр дайн, инфляц, улс төрийн тогтворгүй байдлын үед амьдралд мэдрэгдэж буй мэдрэмжийг илэрхийлсэн “рermacrisis” гэдэг үгийг сонгож байсан юм.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow