Он гарсаар 26 хүн усны ослоор амиа алджээ

6-р сарын 18, 2024 - 13:48
6 сарын өмнө
 0  24
Он гарсаар 26 хүн усны ослоор  амиа алджээ

Он гарсаар усны ослын нийт 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амь насаа алджээ. Усанд осолдсон нийт иргэдийн гурав нь бага насны хүүхэд байна.

Нийт усанд осолдсон иргэдийн тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ. Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэлд буюу Туул голд осолдсон байна.

Иймд амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow