49 настай багш эмэгтэйг хамаарал бүхий эрэгтэй болох М нь олон удаа хутгалж, хилээр гарах гэж байгаад баригджээ

2-р сарын 19, 2024 - 19:08
10 сарын өмнө
 0  519
49 настай  багш эмэгтэйг хамаарал бүхий эрэгтэй болох М нь  олон удаа хутгалж,  хилээр гарах гэж  байгаад баригджээ

Багш мэргэжилтэй эмэгтэйг орцонд нь олон удаа хутгалж, аминд нь санаатай халдах гэсэн  ноцтой хэрэг гарчээ. 

Уг явдал  энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд  болжээ. Тус суманд  амьдрах 49 настай эмэгтэй Н-ыг хамаарал бүхий эрэгтэй болох Д.М гэгч нь нуруу, гар, хүзүү зэрэг амин бус газарт нь олон удаа хутгалж, аминд нь хүрэхийг завдсан аж. Багш эмэгтэйд халдсан сэжигтэн  хэрэг үйлдсэн даруйдаа зугтаж, Алтанбулаг боомтод очин хилээр гарах гэж байхад нь цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн, саатуулжээ. Хохирогч эмэгтэйн биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж байна. Өдгөө тус хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байгаа аж. 

Share:
519

like

dislike

love

funny

angry

sad

wow