“Оливер” хар салхины улмаас 400 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
Германы цаг уурчид Газар дундын тэнгисээс үүсэлтэй шинэ хар салхийг “Оливер” гэж нэрлэжээ. "Оливер" хар салхи нь энэ сарын 29-30-ны өдрүүдэд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байна. Крым, Краснодар мужид салхины хурд 25-30 м/с хүрч шуурч байгаа аж. Хар салхи 600 орчим километр замыг туулаад байгаа бөгөөд Крымд 43 мянган хүн цахилгаангүй, 116 суурингийн оршин суугчид хэсэгчлэн усгүй болж, нийт 1.3 тэрбум рубль давсан хохирол учраад байна.ОХУ-ын Төрийн зөвлөлийн дарга Владимир Константиновын хэлснээр зөвхөн Бахчисарай мужид л гэхэд хохирлын хэмжээ 250 сая рубльд хүрчээ. Хар салхины улмаас 160 өрхийн орон сууц, 100 айлын хашаа усанд автаж, 439 хүнийг нүүлгэн шилжүүлснээс 66 нь хүүхэд байна. Үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгахаар Онцгой байдлын 62 багийн нийт 184 алба хаагч, 68 нэгж техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.