Тусламжийн ажилтан айлын нурсан гэрээс жимс хулгай хийжээ
Японд газар хөдлөлтөд нурсан айлын гэрээс нэгэн оюутан хулгай хийжээ. Тодруулбал, Ишикава мужийн Важима хотын цагдаа нар нэгдүгээр сарын 1-ний газар хөдлөлтөд хэсэгчлэн нурсан гэрээс жимс хулгайлсан хэргээр 21 настай залууг баривчилжээ.
Айчи мужийн Кария хотын иргэн, их сургуулийн оюутан Фумиаки Мацуока гэрт нь нэвтэрч, гал тогооны өрөөнөөс 3000 иений үнэ бүхий 6 ширхэг өндөр чанартай жүрж бүхий хайрцгийг хулгайлсан хэргээр яллагдагчаар татсан гэж цагдаа нар мэдэгдэв. Энэ байшин газар хөдлөлтийн дараа нүүлгэн шилжүүлсэн 70 гаруй насны эрэгтэйнх аж. Тухайн эрэгтэйн гэрээс танихгүй хүн гарч ирэхийг хараад сэжиглэсэн хөрш нь түүнийг саатуулжээ. Цагдаа нар Мацуокагийн гар дээр ердөө 500 иен бэлэн мөнгө байсан гэж мэдэгджээ.
Тэрбээр тус газарт сайн дурын ажилтнаар ирсэн гэж хэлсэн байна. Ишикава мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, газар хөдлөлт болсноос хойш Важима, Сузу хотуудад хулгайн гэмт хэрэг арав гаруй удаа гарсан байна.