Австрали улс ирэх оноос эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглоно

11-р сарын 28, 2023 - 12:48
1 жил өмнө
 0  12
Австрали улс ирэх оноос эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглоно

Австрали улс ирэх оноос эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглоно гэж BBC агентлагаас мэдээлснээр Австрали улс насанд хүрээгүй хүүхдүүдийг никотинд донтохоос сэргийлэхийн тулд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн нэг удаагийн электрон тамхи импортлохыг хориглох болжээ.


Улмаар хоригоос гадна тэд нэг удаагийн электрон тамхи үйлдвэрлэх, тэдгээрийн хэрэглээг сурталчлах, дотоодын зах зээлд нийлүүлэхийг зогсоох тухай хуулиудыг батлах гэнэ. Австралийн эрүүл мэндийн яамны үзэж байгаагаар электрон тамхийг анх зах зээлд нэвтрүүлэхэд үүнийг утаат тамхинаас гарахад туслах төхөөрөмж хэмээн танилцуулж байсан ч уг тамхинаас болж никотины хамааралтай бүхэл бүтэн нэг үе бий болоод байна гэсэн юм. Австрали улсын хувьд 2021 оноос хойш эмчийн бичиггүйгээр электрон тамхи худалдахыг хориглосон ч энэ хориг нь тийм ч үр дүнтэй байгаагүйгээс үүдэн тэд ийн шийдвэрлэх болсон байна.


Эмчилгээний зориулалттай импортлогчид болон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ амт, никотины хэмжээ, сав баглаа боодолтой холбоотой засгийн газрын хатуу зохицуулалтыг дагаж мөрдөх ёстой. Тиймээс хоригийг ирэх нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжүүлэх болжээ.

 
Эх сурвалж: BBC

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow