Нобелийн шагналт Н.Мохаммади өлсгөлөн зарласан байна

11-р сарын 7, 2023 - 12:05
1 жил өмнө
 0  26
Нобелийн шагналт Н.Мохаммади өлсгөлөн зарласан байна

Шоронд хоригдож буй Ираны хүний эрхийн төлөө тэмцэгч Наргес Мохаммади Нобелийн Энх тайвны шагналтан болсон.“Иран дахь эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг тэмцсэнийх нь төлөө” Н.Мохаммадид Энх тайвны шагнал олгосон билээ. Тэрбээр  шоронд өлсгөлөн зарласан байна. 51 настай тэрбээр Иран улс өөрт нь болон бусад хоригдлуудад эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж байгааг, мөн заавал хижаб өмсөхийг шаардсан хуулийг эсэргүүцэн ийн өлсгөлөн зарлаж эхэлсэн аж. Мөн Н.Мохаммади зүрх, уушгины өвчнөө эмчлүүлэх шаардлагатай байгаа боловч прокурор түүнийг эмнэлэгт шилжүүлэхийг эсэргүүцэж байгаа аж.  Энэ явдалд Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Райс-Андерсен  гүнээ санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Ираны шүүх засаглал болон шоронгийн удирдлагуудын зүгээс  энэ талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow