АНУ иргэддээ хандан нэн даруй Беларусыг орхин явахыг уриалжээ

8-р сарын 22, 2023 - 09:56
1 жил өмнө
 0  71
АНУ иргэддээ хандан нэн даруй Беларусыг орхин  явахыг уриалжээ

Беларусь дахь АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ хандан энэ улсыг нэн даруй орхин гарахыг уриалжээ. Ийм мэдэгдлийг Элчин сайдын яамны цахим хуудсанд нийтэлсэн байна. 

 АНУ-ын иргэдийг Беларусийг нэн даруй орхин гарахыг уриалсан нь Литва улс саяхан Беларусьтай хиллэдэг хоёр боомтоо хаахаар шийдсэн. Мөн  Литва, Латви, Польш гэсэн орнууд Беларусьтай хиллэх хилээ бүрэн хаах асуудлыг хэлэлцэж байгаатай холбоотой аж.  Америкчуудыг Латви, Литватай залгаа хилийн боомтоор эсвэл онгоцоор явахыг зөвлөжээ. Түүнчлэн Беларусь руу явахаар төлөвлөж буй иргэдэд хандан асуудал үүссэн нөхцөлд АНУ-ын Засгийн газраас тусламж үзүүлэхэд хүндрэлтэй болно гэдгийг анхааруулсан байна.

 

Share:
71

like

dislike

love

funny

angry

sad

wow