Галын улмаас долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарчээ

10-р сарын 26, 2023 - 08:28
1 жил өмнө
 0  586
Галын улмаас  долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн шөнө гарчээ

 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг гэр бүлийн долоон хүн байшинтайгаа шатаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэрэг урд шөнө гарсан байна. Иймд иргэд та бүхнийг галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан  сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

НОБГ-аас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээллийг өгөхөөр өнөөдөр 10:00 цагт хэвлэлийн хурал зарлажээ.

Зөвлөмж

  • Гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байх.
  • Чанарын баталгаатай цахилгааны утас, холбогч унтраалга, залгуур сонгох.
  • Цахилгааны утсыг хивсэн доогуураа хэзээ ч бүү явуул.
  • Анивчиж, дүнгэнэсэн гэрлийн шилээ яаралтай солих.
  • Цахилгаан халаагуурыг шатаж болох даавуун эдлэлээс хол байлгахыг зөвлөж байна.

Галын хорыг ажиллуулж, гал унтраах заавар

  1. Ломботой чагтыг мултална.
  2. Хошууг галын голомт руу чиглүүлнэ.
  3. Хөшүүргийг атгана.
  4. Галыг унтраана.
Share:
586

like

dislike

love

funny

angry

sad

wow