Б.Ганхуяг: Нүүрсний хоёрдугаар сонсголд би бэлдэх шаардлагатай тул цагдан хориог минь өөрчилж өгөөч!

12-р сарын 13, 2023 - 13:00
12 сарын өмнө
 0  228
Б.Ганхуяг: Нүүрсний хоёрдугаар сонсголд  би бэлдэх шаардлагатай тул цагдан хориог минь өөрчилж өгөөч!

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Хуралдааны үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Нүүрсний хоёрдугаар сонсголд хүмүүс маш их бэлдэж байна. Тиймээс би ч бас өөрийгөө мэдээллээр хангаж, бэлтгэмээр байгаа тул цагдан хориог минь өөрчилж өгөөч" гэлээ. Нүүрсний хоёрдугаар сонсголд тэрбээр гэрчээр дуудагдсан. Түр хорооны даргын зүгээс түүнийг гэрчээр оролцуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлээд буй.

Share:
228

like

dislike

love

funny

angry

sad

wow