Ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнажээ

3-р сарын 24, 2025 - 21:31
16 өдрийн өмнө
 0  67
Ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнажээ

Энэ оны хоёрдугаар сард Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт С, А нар бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тусгай хамгаалалтай газраас нэн ховор амьтан шивэр хандгайг нэр бүхий 6 этгээд бүлэглэн хууль бусаар агнасныг Экологийн цагдаагийн алба илрүүлжээ.Ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар  агнажээ Эдгээр этгээдүүд тус ховор амьтныг бусдад зарж борлуулахаар зэхэж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг, бууны сум, тээврийн хэрэгсэл, амьтны түүхий эд эрхтэнг хураан авч, битүүмжилсэн байна. ХҮРЭН БААВГАЙ, ШИВЭР ХАНДГАЙ ХУУЛЬ БУСААР АГНАЖЭЭ

 

Share:
67

like

dislike

love

funny

angry

sad

wow