Согтуугаар машин жолоодож явсан эр осол гаргаж, хамт явсан 7 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

1-р сарын 9, 2024 - 19:00
11 сарын өмнө
 0  609
Согтуугаар машин жолоодож явсан эр осол гаргаж, хамт явсан 7 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа

 Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 цагийн үед “Сэлэнгэ аймгийн Баянгол сумд зам тээврийн осол гарч, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл ирүүлжээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 46 настай, эрэгтэй М нь Porter маркийн автомашиныг жолоодож яваад онхолдсоны улмаас тус машинд зорчиж байсан 7 настай, эмэгтэй хүүхэд нас барсан маш харамсалтай хэрэг бүртгэгджээ.

 Урьдчилсан байдлаар жолооч М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна. Иймд жолооч Та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна

Share:
609

like

dislike

love

funny

angry

sad

wow