Охид мотоциклтой аялал арван улсаар хийнэ

4-р сарын 11, 2024 - 11:54
8 сарын өмнө
 0  39
Охид мотоциклтой аялал арван улсаар хийнэ

Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг хэмээх хоёр эмэгтэй 10 улсын нутаг дэвсгэрийг хоёр сарын турш мотоциклоор туулах холын аялал эхлүүлэх гэж байна. Тэд  30 мянган км засмал, шороон замыг хоёр сарын хугацаанд туулахаар төлөвлөсөн байна. Аялалаа Улаанбаатараас Баян-Өлгий, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Азербайжан, Армени, Гүрж, Турк, Москва, Алтанбулаг гээд Улаанбаатарт эргэж ирэх юм. Мөн тэд өмнө нь буюу 2020 онд Монгол орныхоо нутгаар 5700 км замыг амжилтай туулаад иржээ. Н.Оргилмаагийн хувьд "Moto rent Mongolia" хэмээх мотоциклын сургалт явуулдаг бөгөөд 17 жилийн туршлагатай мотоциклчин юм байна. Тэд энэ сарын 19-ний өдрийн 08:00 цагт Чингисийн талбайгаас хөдлөхөөр болсон байна.  

Share:
39

like

dislike

love

funny

angry

sad

wow