Олимпод оролцох тамирчдын спорт хувцсыг “Мизүно” урлана
“Парис-2024” зуны олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлахаар болжээ. Харин тамирчдын спорт хувцсыг “Мизүно” брэнд урлах юм байна.
“Мишээл Амазонка” нь өвөл, зуны олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан туршлагатай бол “Мизүно” брэндийг сонгохдоо 18-60 насны 10 мянган иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулгаар сонгон шалгаруулжээ. Ёслолын болон спортын багц хувцасны загварыг эцэслэн баталж, үйлдвэрлэн энэ оны зургаадугаар сарын эхний 14 хоног багтаан бэлэн болгохоор төлөвлөжээ.